ХЭНТИЙ: “Мongolia Try 2019” аяныг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

“Түгээмэл хөгжил төв” төрийн бус байгууллагын төлөөллүүд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон холбогдох албаныхантай өнөөдөр /2019.04.17/ уулзаж, Зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийн дагуу “МONGOLIA TRY 2019” аяныг ирэх зун Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулах төлөвлөгөөтэй яваагаа дуулгалаа. Энэхүү аяныг 2015-2018 онд төв, хангай, говийн бүсийн аймгууд, Улаанбаатар хотод зохион байгуулжээ.

Аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд татан оролцуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, тэдний бие даан амьдрахад дэмжих үйл ажиллагаа явуулах төдийгүй орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, төрийн байгууллагын ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, олон нийтийн барилга байгууламжид хүртээмжийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулдаг аж.

Аймгийн Засаг дарга “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын аяныг зохион байгуулах ажлыг дэмжиж, холбогдох зардлыг шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн байгууллагууд, АА-Нэгжүүдээ татан оролцуулахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top