Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь аймгийн төвд барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр юм. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Нийт 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны 11 дүгээр сард Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгыг дуусгаж ашиглалтал оруулах аж.
Сэтгэгдэл ( 0 )