ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонсоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Түүнчлэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал/ -ийг хаалттай горимоор сонсохоор төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top