Олимпын наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны нэрэмжит 2019 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ энэ сарын 18-21-ний өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нь орон нутагт анх удаагаа болж байгаа бөгөөд, тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн 39 багийн өсвөрийн 450 тамирчин, охидын 10, хөвгүүдийн 10 жинд барилдана.
Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 15 шүүгч, улсын 7 шүүгч шүүн явуулах аж. Тэмцээний нээлт өчигдөр орой /2019.04.18/ болж, аймгийн Засаг дарга Н.Ганбямба спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч, тамирчин, спортын зүтгэлтнүүдээ шагнаж урамшуулав. Хэнтий аймаг өнгөрсөн онд УАШ 10 тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол энэ онд мөн УАШ 10 тэмцээн зохион байгуулна . Энэ нь орон нутгаасаа Олон улсын хэмжээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, аймаг орон нутгаа сурталчлах, Чингис хотын худалдаа, үйлчилгээний салбарынхнаа бодитой дэмжсэн явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )