“Suruga development” дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн байна. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр /2019.04.22/ тус компанийнхан албан хүсэлтээ ирүүлсэн ба энэ сарын 28 буюу ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.

“Suruga development” ХХК нь “Суруга центр-2”  үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа тул хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо уг албан бичигт дурдсан байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cycle(50.206.38.12) 2019 оны 04 сарын 23

B.Emkhzulaa .Chi kheddvgeer angi togsono be?.KHorsnii nuralt gej bitgii khudlaa.hkelj bai.Yum unshaa.vgvi bol khvnees asuu.malaa.

0  |  1
зочин (64.119.25.73) 2019 оны 04 сарын 22

ямар муухай аймаар болгосон юм вээ

0  |  0
Top