Шилэн кабельд холбогдоогүй 11 сум байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шилэн кабель очоогүй сумдыг хэзээ холбож дуусах юм бэ? Миний мэдэхийн Дорноговьд хоёр сум ямар ч сүлжээгүй байна” хэмээн асуув.

Үүнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Сумдыг шилэн кабелиар холбоход энэ жил 3 тэрбум төгрөг суулгасан байгаа. Өнгөрсөн жил дөрвөн сумыг шилэн кабелиар холбосон. Энэ жил долоог холбоно. Цаана нь 11 сум шилэн кабельд холбогдоогүй үлдэж байгаа. Үлдсэн сумд болон хилийн боомтуудыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр холбох төсөл яригдаж байгаа” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top