УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.25/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотойгоор 2018 оны арваннэгдүгээр сард УИХ-ын даргын нэр дээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай албан тоот хүргүүлсэн. Монголбанкны үйл ажиллагаа доголдолтой байгаа. Нэг арилжааны банк дампуурчихлаа” гэсэн бол Ж.Ганбаатар “ЖДҮ-ийн асуудлыг чуулганаар хэзээ хэлэлцэх вэ. ЖДҮ-ийн тухай хууль хамгийн чухал. Засгийн газартай бүх зүйлийг ойлголцчихоод байхад яагаад хойшлуулаад байгаа юм бэ” гэж асуулаа.
Мөн С.Жавхлан гишүүн “Шүүх, прокурорын байгууллагын халаа сэлгээг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Олон хүнийг халсан. Орны хүмүүсийг оруулж ирэхгүй байгаа учир нь юу вэ” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн “УИХ эдийн засгийнхаа асуудлыг хэзээ ярих вэ” хэмээн асуув.
Эдгээр асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аар хэлэлцэх асуудлыг даргын дэргэдэх зөвлөл байнгын хороодын саналд тулгуурлан хэлэлцүүлэгт бэлтгэдэг. Тиймээс гишүүдийн ярьсан асуудлыг холбогдох байнгын хороодын дарга нар даргын дэргэдэх зөвлөлд оруулж ирнэ үү” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )