ДУНДГОВЬ: Их хэмжээний цас орж, зам даваа хаагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Дундговь аймагт өнгөрсөн шөнө их хэмжээний цас оржээ. Үргэлжлэн орсон цасны улмаас зам даваа цасанд боогдох, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байгаа тул аймгийн Онцгой байдлын газраас анхаарал болгоомжтой зорчихыг онцгойлон анхааруулж байна. 

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 24-ний 20 цагаас 25-ны 08 цаг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Хулд суманд 20,0 мм, Сайхан-Овоод 12,0 мм, Адаацаг, Өлзийт, Дэлгэрхангай, Луус сумдаар 5,0-8,0 мм, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдаар 3,0-3,2 мм, Гурвансайхан, Эрдэнэдалай сумдаар 0,5-1,0 мм бороо, нойтон цас оржээ. Өнөөдөр нутгийн зүүн сумдаар цас үргэлжлэн орох төлөвтэй байна.

Жолооч нар

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, 

-Салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа сайн шалгаж бэлтгэлтэй гарна уу!

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tun sain ch dee..(103.57.92.231) 2025 оны 03 сарын 13

havariin tsas bol shar tos l gesen vgee. neg odoriin narand hailaad alga bolonoo.

2  |  0
Svbaa(202.126.89.114) 2025 оны 03 сарын 13

Odoo Orson tsas hurdan hailishdee

1  |  0
цэрэг(202.21.103.86) 2025 оны 03 сарын 13

Ердийн цас л орсон байна. Баярлах хэрэгтэй.

2  |  0
энхээ(202.126.89.25) 2025 оны 03 сарын 13

энэ цас УБ т ороосой

3  |  0
Баттулга(59.153.112.229) 2025 оны 03 сарын 13

Сайхан ѳгѳѳжтэй зун болохын шинж. Хаваржилтын бэлтгэлийг Байгаль Ээж шалгаж байна. Шуурахгүй л байгаасай

3  |  0
Ннннн(66.181.161.32) 2025 оны 03 сарын 13

Маш аюултай үзэгдэл болж байна. Хэцүү байна шүү.

1  |  3
бодлын хулгайч(66.181.167.53) 2025 оны 03 сарын 13

ХАВРЫН ТЭНГЭР ХАРТАЙ..................................

1  |  0
Close menu