ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн дэд сайд М.Л.Богданов Элчин сайд Б.Дэлгэрмааг хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, агуулгаар баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-д ажиллах хугацаанд Гадаад хэргийн яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархахын зэрэгцээ хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 0 )