УИХ дахь АН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн байна. Энэ хүрээнд АН-ын зөвлөлөөс Засгийн газар болон Улсын ерөнхий прокурорт албан тоот илгээж, зайлшгүй анхаарах учиртай зүйлсийг сануулахаар болсон байна.
Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан явдал хууль зөрчсөн эсэхийг тогтоох. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны түр дансуудаар их хэмжээний мөнгөн гүйлгээг олон жилийн турш хийж, ашигласан. Мөн борлуулалтын зуучлалын компаниудын зэсийн баяжмалыг борлуулсан орлогын мөнгийг өөр дансаар дамжуулсан байж болзошгүй үйлдлийг тогтоох шаардлага байна. “Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч. Энэ олон жил үйлдвэрийн зэсийн баяжмал дээр хийсэн бизнесийг зайлшгүй эргэн нягтлах шаардлагатай.
Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн хохирол 40 сая ам.доллараар яригдаж байгаа боловч цаашдаа нэмэгдэнэ. Цаашид луйврын санхүүгийн схемийг илрүүлж, зэсийн баяжмалын борлуулалтын асуудлыг ил тод болгох шаардлагатай байна. Нийт хохирол 143 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг буруутай хүмүүсээр төлүүлэх шаардлагатай. Зөвхөн “Стандарт” банкны өрийг барагдуулах зардал нь 38 тэрбум төгрөг болсон. Энэ бол бодит хохирол. Үүнийг хэн төлөх вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт луйварт эрх баригчид дуугүй байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Эрдэнэтийн луйвраас илүү аюултай зүйлийг АН - ынхан хийсэн гэнэ шүү. Монатом гэх байгууллага ураны олборлолт хийгээд шар нунтгаа далдуур гаргаж байгаа гэнэ. Францын нэг тэнүүлчид үйлдвэр барих зөвшөөрөл олгож гэрээг нь Их хурал ч юм уу, засгийн газар ч юм уу баталсан байдаг гэнэ. Цөмийн хаягдлыг анх гарсан газарт нь буцааж булдаг учир Оюутолгойн олборлолт дуусахад ухсан газарт нь цөмийн хаягдлыг авчирч хийнэ гэсэн гэрээ хүчинтөгөлдөр байгаа гэнэ. Тийм гэрээг хянаж цуцлах ажиллагаа явуулахыг хуулийн байгууллагууд яагаад хийхгүй байна. Монгол улсын үгүй болгох гэсэн МАНАН БҮЛЭГЛЭЛийг яах вэ?
49 hubiin hulgaigaa yrihgui baij bitgii taamaglal debshuuleed baitsgaa ta nart odoo hench itgehgui
АН ГЭГЧ ҮНДСЭНДЭЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙН БҮЛЭГ БОЛЧИХОЖ.