МАН-ын IV Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 66.5 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Бага хурлын эхэнд хурал даргалагчаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сонголоо.
МАН-ын Бага хурлаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэхээр тогтлоо.
Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Олон нийт МАН, У.Хүрэсүхийн тэргүүлж байгаа Засгийн газрыг дэмжиж байгаа илээ. Иймд МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүх шатандаа хичээн ажиллах учиртай. Монгол Улсын төрийн бодлогын гадна хэн ч үлдэх ёсгүй. Тиймээс МАН энэ сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуульд оролцохоо 2019.05.01-нээс өмнө илэрхийлэх ёстой учир намын Бага хурлын гишүүдээс сонгуульд оролцох асуудлыг дэмжиж өгөхийг хүсье” гэсэн юм.
МАН-ын IV Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )