МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Харин нөхөн сонгуульд оролцох эсэхээ нам, эвслүүд ирэх лхагва гараг буюу тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд оролцох саналаа хүргүүлэх ёстой юм. Энэ хүрээнд яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын IV Бага хурал хаалттай үргэлжилж байна.

Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэж эхлээд байна.

Харин МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар маргааш /2019.04.30/ мэдээлэл хийх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох эсэхээ эцэслэн хүргэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top