“Монголын иргэнээс чонын арьс болон чонын арьсаар хийсэн нийт 205 эд зүйлс хураалаа” гэж Синьхуа агентлаг энэ сарын 29-нд мэдээллээ.
Өвөр Монголын Хөх хотын Гаалийн газар иргэдээс авсан мэдээллийн дагуу Монголоос ирсэн нүүрс ачсан машиныг шалгахад чонын арьс болон чонын арьсаар хийсэн эд зүйлс илэрчээ. Жолооч нь Монголын иргэн байсан бөгөөд “Манай найз чонын арьс гаргаж өгөхийг хүсч, 2000 юань төлсөн” гэж мэдүүлэг өгсөн гэнэ.
Хятадад чонын арьс эд эрхтнийг наймаалахыг хуулиар хориглосон байдаг тул тус жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
alt tyshaalt bagasaad.baigaan mashinaar nvvrs zooj.gargah tai holbootoi darga.nar gashyyn syhaitad tomor zam barih dyrgvi n oor.sonirhol bndaa
Ashgui de.. erguu eh orniih ni shuuh chadahgui bol odoo tegeed gadnii shuuheer l shiiduulj de