АТГ-ын дарга болон дэд даргыг чөлөөлж, шинээр хүн томилох нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын 19 гишүүн Нийтийн сонсголын хуулийн дагуу Томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн байдаг. Улмаар тэд УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 8-нд Томилгооны сонсгол явуулах тухай албан бичгийг хүргүүлсэн билээ.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудалтай холбогдуулан Томилгооны сонсголыг зохион байгуулж байна. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд одоогийн АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зөвшилцөхөөр ирүүлсэн саналыг дэмжээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )