ӨВӨРХАНГАЙ: Эцэг, эхчүүдээс мөнгө хураасан багшийг ажлаас нь чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдлууд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд иржээ. Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Ганболд өчигдөр /2019.04.30/ Арвайхээр сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд "Сургууль, цэцэрлэгүүд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан, “Багш хамааралгүй, мэдээгүй” гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Эцэг, эх, сурагчдаас мөнгө татах явдлыг шат шатандаа анхааралдаа авч, таслан зогсоох шаардлагатай байна. Тухайн ангид амьдралын боломж тааруу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг, эхчүүд цөөнгүй байгаа. Тэдгээр эцэг, эхчүүдэд санхүүгийн хүндрэл үүсгэж, дарамт болж байна. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол бол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцно" хэмээн сануулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top