Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн сэжигтнээр түүний найз залуу н.Боргил гэгчийг татан шалгаж байгаа ба хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс охины үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа ба шүүх эмнэлгийн дүгнэлт хуулийн дагуу өнөөдөр /2019.05.01/ гарах ёстой юм.
Энэ талаар талийгаач охины аав Д.Сүхжаргалаас тодрууллаа.
-Мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэдэг мэдээллийг л өгч байна. Ямар ч байсан хэрэгт холбоотой гэсэн хүмүүсээ шалгаж байгаа гэсэн. Хэрэг гарахаас өмнө н.Боргил манай охиныг зодож, дарамталдаг байсан талаар бүх баримтыг байцаагчид өгсөн байгаа.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарах уу?
-Ах нь дөнгөж өчигдөр цагдаа, прокуроруудтай нь уулзсан. Хуулийнхаа дагуу шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарах ёстой. Энэ дүгнэлтийг бид нар ч тэр, мөрдөгч нар ч хаа хаанаа хүлээж байна. Энэ дүгнэлтээс л бүх зүйл шалтгаалах болоод байна.
-Хэргийн сэжигтэн н.Боргил батлан даалтад байгаа хэвээрээ юу?
-Тийм ээ. Анх л 72 цаг саатуулсан. Түүнээс хойш батлан даалтад гаргасан хэвээрээ байна. Сул чөлөөтэй яваа тэр хүн миний охиныг өөрөө амиа хорлосон болгох гэж гадуур ярьж яваад байна. Тийм болохоор мөрдөн байцаагч болон прокурорт нь н.Боргилд таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гээд өргөдөл өгчихсөн явж байна. Одоо шинжилгээний хариуг л хэрхэн гарахыг хүлээж байна.
Шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн н.Боргил нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд түүний мэдүүлгүүд өнгөрсөн хугацаанд гурван ч удаа өөрчлөгдсөн гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.
Хамгийн анхны мэдүүлгээр тэрбээр “Хэрэг болохоос өмнө эхлээд маргалдсан. Гал тогооны өрөөнд ус уугаад зогсож байхад өөрөө цонхоор үсэрчихсэн” хэмээж байсан бол хоёр дахь удаагийн мэдүүлгээр “Би талийгаачтай муудалцсан. Хэрүүл хийхгүй гээд компьютер тоглоод сууж байтал нөгөө өрөөний цонх дуугарсан, очоод хартал уначихсан байсан” хэмээж байжээ. Түүнчлэн сэжигтнийг гадуур байцаах явцад тэрбээр өмнөх мэдүүлгээсээ буцаж “Тухайн үед болсон үйл явдлыг нэг бүрчлэн санахгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Hairan ohin. Estoi l hunii deed saihan ohin bsan gesen. Bairniih ni neg hun haraad l ohidoo iim ohin bolgoh yumsan gej boddog baisan tuhaiga nudend haragdtal saihan bichsen baisaniig unshaad l mash ih haramssan.Hargis muuhai huntei taarch ee.
Санаатайгаар түлхчихсэн юм биш үү? Аваад шидчихсэн ч юм бил үү.
Сүүлийн үед араатнаас дор авирлах хүн яагаад олшроод байна аа, тэд нь голцуухан залуу хүммүс байх юм. Юунаас болж байна байнаа, харийнхныг шүтэх, харийнхны элдэв бузар булайг сурталчилсан телевизүүдээс болж байна уу? Монгол хүний өр нимгэн сэтгэл, уужжуу холч бодол хааччих ваа?
mungunii booluud
Баян эцэг нь авлигадаад өнөө хэдэн өлөн шүүгчид нь өөрөа унасан гэж шүүх биз. Шударга бус хуульчидтай цагт хэзээ ч үнэн шийдвэр гарахгүй
ALUURCHIN
ЦУСЫГ ЦУСААР,УХЛИЙГ УХЛЭЭР. БОРГИЛ ГЭГЧ ПИЗДАД алах ОНООЛОО. БИЕЛУУЛЦГЭЭ!
Xarvaas peltsiisen targan bandi bnlee ter oxind gologdood oortoo itgelgui boloxooroo xor sharn xvreed avaad shidsen biz
shvvh emneleg nariin gargaj chadah uu ergelzeetei l bn shvv vheld hvrgesen hvn ni todorhoi l shvv dee
unah shaltgaan ter er hvvr shdee
uuruu bs bvtkvl ohin bsn gj sonsoj bsn
Zoduulaad l daramtluulaad l baihaar salahiin tuus boldoggui yum baih daa. Sonin yumaa, yund ni tatagdaad zoduulan baij tsug amidraad baisiin bol
Manai shuuh emneleg ch dee! Ih l yadruuhan shuu dee! Nariin shinjilj chadahgui dee zailuul gej!
Hetsuunbe
ЯМАР Ч БАЙСАН ҮХЭЛД ХҮРТЭЛ БУРУУТАЙ ХҮН НЬ НААД ТЭНЭГ МАНГАР ПАЦААН ЧИНЬ ЯГ МӨН. НАСАН ТУРШДАА ХҮН АЛСАНАА ЗҮҮДЛЭЭД ШАНАЛААД ЯВАХ ЗАЯАТАЙ ХАР ЛАЛАРЫН БАНДИ БОЛ НААДАХ ЧИНЬ ЯГ МӨН ШҮҮ. ЭЦЭГ ЭХ НЬ ГЭЖ БАС БӨӨН СТРЕССНЫ АМЬДРАЛТАЙ ЛАЛРУУД БАЙДАГ БИЗ_ ОХНЫ ААВ ЭЭЖ Ч ГЭЖ ЯАЦАН ДҮҮРЦЭН ХАР МӨНГӨНӨӨС ОХИНОО ӨГСИМУ ТЭР НЯЛХ АМЬТНЫГ СДА ЮМАА НЭЭРЭЭ