СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар малаа хайж явсан иргэн голд унаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Өнгөрөгч амралтын өдөр малдаа гарсан иргэн амь насаа алдсан байдалтай олджээ.

Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын иргэн 52 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 5-ны өдөр малаа хайхаар гарч яваад сураггүй болсон байжээ. Улмаар талийгаачийн цогцсыг ар гэрийнхэн нь олж, цагдаад мэдэгдэлгүйгээр оршуулсан байна.

Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт нөхөн шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад талийгаач нь морьтойгоо Жирээгийн голд унасны улмаас осгож нас барсан болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top