Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу Б хамт байсан бөгөөд амь хохирогчийн ар гэрийнхэн охиныг нь өндрөөс түлхэж, амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 8-нд талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад гадны нөлөө байгаагүй боловч түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа юм.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг газарт унахаасаа өмнө нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр тогтоосон гэх ба шалгалтын явцад сэжигтэн Б охины амь насыг хөнөөснийхөө дараа цонхоор шидсэн байж болзошгүй шинэ нөхцөл байдал илэрсэн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 14 )
Medeej uhseniih ni daraa shidsen bolohoor chimeeguihen unasan bna, herev amid baihad ni tulhvel hashgirch orilood hajuud ailuud ni sonsono. Uuruu usersen bailaa ch amid l hun bol hashgirch duu chimee zaaval garah yostoi
мөнгөндөө аархаж тэр охиныг их дээрлэхдэг байсан юм шиг байгаан хүн алчихаад гэмгүй царайлаад өөрөө унасан гээд гөлөлзөөд байсан гэсэн алсан нь ойлгожтойшдээ
АЛААД ШИДСЭН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ
medeejshdee amid hvniig tsonhoor awch shideh gehd orilj hashigchaad ter hawiin hvmvvs meddiin bgzdee
Энэ залуугийн аав нь гудамжинд жирэмссэн эмэгтэй зоддог яргачин гэсэн шүү
Тэгсэн байх өндөр магадлалтай. Урьд нь удаа дараа зодож дарамталдаг байсан учир
тэгсэн л байж таарна. Хүний үнэргүй зэвүүн сүг.
ямарч үндэсгүй таамгаар ийм юм цацаж нэг талыг хохироодог сайтыг хаая
todorxoi shde alsan esvel tulxsen
BORGIL ALSAN BAINA
BORGIL ALSAN BAINA