Киберспортын баг тамирчид Казань хотноо болсон “Games of the Future” наадмыг өндрөөр үнэлжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

Хятадын "Xtreme Gaming" багийн ахлагч Цун Ду Дин Казань хотод болсон “Ирээдүйн тоглоомууд” наадмын зохион байгуулалтыг өндрөөр үнэлж, Оросын ард иргэд ихээхэн зочломтгой байсан нь тоглогчдод урам зориг өгч байсныг ярилаа.

“Xtreme Gaming” баг “YOTA Phygital MOBA. Dota 2” тэмцээнд түрүүлж 350 мянган долларыг хожсон байна. Хожсон мөнгийг юунд зарцуулахаа тус багийнхан хараахан шийдээгүй байгааг багийн ахлагч тэмдэглэв.

“Казань хотод тун хүйтэн байсны нэгэн адил энэ тэмцээн надад таалагдсан. Өөрөөр хэлбэл маш их таалагдсан. Тэмцээний зохион байгуулалт өндөр байсан. Бид ийм найрсаг тоглоомын хорхойтнуудтай таараагүй удсан байна. Тэдний дэмжлэгийг мэдэрсэн даруйдаа л бид эргэлзээгүй ялалт байгуулна гэдгээ ойлгосон. Казань хотын үзэсгэлэнгийн талаар их сонссон, бид заавал хотоор зугаална гэж төлөвлөж байгаа” хэмээн Цун Ду Динд хэлэв.

Тэмцээний үеэр ОХУ болон Киргизын төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд киберспортыг түгээн дэлгэрүүлэхэд орших аж. Талууд тэр дундаа “Phygital” (цахим болон биеийн тамир хосолсон) спортыг хөгжүүлэх хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг онцолж байв.

Талууд ойрын хугацаанд энэ чиглэлээр Орос, Киргизийн хамтарсан төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны 5 дугаар сарын сүүлээр талууд томоохон хэмжээний тэмцээнийг нэгэн зэрэг хоёр улсад зохион байгуулахаар ажиллаж буй болно.

Казань хотноо 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдаж буй "Ирээдүйн тоглоомууд" үндэстэн дамнасан олон төрөлт спортын тэмцээнийг ОХУ чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгааг тэмцээний нийт зочид, оролцогчид сэтгэл дүүрэн илэрхийлж байна.

Казань хот нь өнгөрсөн хугацаанд олон төрлийн спортын арга хэмжээ зохион байгуулсан арвин туршлага, бат бэх суурьтайн хувьд олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах бүрэн чадамжтай болсон. Тэмцээнд оролцогч, үзэгчдийн тав тухыг хангах хүрээнд хотын төвөөс цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй автобус үйлчилж байна. Тэмцээний дийлэнх барилга, объектуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангасан нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж байна.  

“Ирээдүйн тогтоолууд” олон улсын наадамд дэлхийн 107 орны төлөөлөлчид оролцож буй бөгөөд тэр дундаа Уругвай, Бразил, Киргиз, Монгол, Казахстан, Азербайжан, Тунис, Хятад, Өмнөд Африк, Энэтхэг, Узбекистан, Туркменистан, Чили, Эквадор, Уганда, Этиоп, Бахрейн зэрэг Ази, Африкийн орнуудын төлөөлөл оролцож байгааг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top