Театрын тайзнаа хамгийн анх, Хамгийн олон тоглогдсон Монголын Үндэсний дуурь Тус дуурийг театрын тайзнаа 2462 дахь удаагаа тоглож байна. Монголын үндэсний дуурийн замналыг бүтээсэн энэхүү бүтээл нь зуун зуун дамжин өөрийн үнэ цэнээ алдахгүй тоглогдож, алдарт бүтээл гэдэгээ баталсаар байна.
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь Гурван бүлэг, таван үзэгдэлт Их Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа дуулалт жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавигдсан. “Учиртай гурван толгой” дуурь нь хүүхэд залуучууд, ахмад настангууд гээд бүхий л насныхан үзэх дуртай үндэсний бахархалт бүтээл юм. Хөгжим: ТШ, АЖ Б.Дамдинсүрэн, Б.Смирнов Цомнол: Д.Нацагдорж, Удирдаач: ТШ, АЖ Б.Дамдинсүрэн, АЖ Ж.Чулуун, ТШ, АЖ Ч.Жамсранжав, М.Санжмятав, МУУГЗ Ц.Баатаржав АЖ Ж.Бүрэнбэх, МУУГЗ Н.Туулайхүү Ерөнхий найруулагч: ТШ, АЖ Э.Оюун, С.Гэндэн, МУУГЗ Д.Лхасүрэн, МУУГЗ Л.Эрдэнэбулган Ерөнхий зураач: Л.Махбал, АЗ Л.Гаваа, АЗ Ч.Гунгаасүх Манай тайзнаа анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьжээ
Учиртай гурван толгой дуурийг үзэх 5 шалтгаан:
1. Гадаадын оронд 2 удаа бүтнээрээ тоглогдож байсан Монголын өв соёлоо сурталчилан таниулсан үндэсний бүтээл
2. Монголын үндэсний өв уламжлал, эрийн гурван наадамыг цогцоор нь харуулж чадсан шилдэг бүтээл
3. Монголын анхны үндэсний сонгодог дуурь
4. Бүх насныхан үзэхэд маш тохиромжтой
5. Үндэсний түүхэн зохиолоос сэдэвлэсэн дахин давтагдашгүй бүтээл
Сэтгэгдэл ( 0 )