Улаанбаатараас Лаос улсын иргэний цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 06

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс үл таних эрэгтэй хүний цогцос олдсон нь Бүгд Найрамдах Лаос улсын иргэнийх байжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Орон сууцны гадна үүргэвч үүрсэн настай эрэгтэй хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь Бүгд Найрамдах Лаос Улсын иргэн, 60 настай P.S. гэгч болохыг тогтоосон байна.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн үүргэвч хураан авч Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь зүрхний өвчний улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж. Тус иргэн нь манай улсад 34 жил амьдарсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huurhii du(73.50.120.83) 2020 оны 09 сарын 07

Ene setguulch nar buduulegiin tuiluud bh um. Ter zarigiin Unuruu gegch zuv um yriad bgaa ch yrij bga helber yg ORK. Zuv medee bh gej bodohoos yasan hunii muud durtai novsh ve gej bodogdood bdg um .iimerhuu um bichej bgaa hun ch gesen bas neg bushee

0  |  0
Irgen(203.91.115.51) 2020 оны 09 сарын 07

Энэ хорвоод хүн төрдөг гас бардаг энэ ингэж талийгаач бологчийн эрхэнд халдаж нэр устай эь бичээд байх хэрэг биш байна. Бичих юмаа наад захын ёс зүйтэй бай гэж хжлье

3  |  0
U(202.126.89.51) 2020 оны 09 сарын 06

Ene hunii neriig nuutslaachee. Yamar aimr bichdeg yumbee. Ednii ger buliin gishuudiig bas bodoltsoh heregteishd. Handlaga avah gd tsogtsos gj bicheed bhdaa yaadiin.

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 06

ee chaavaasdaa

1  |  0
Top