ШҮҮХ: Цагдан хориог эсэргүүцсэн О.Боргилын хүсэлтийг хэлэлцэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байгаа. Харин шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэх хурал дөнгөж сая эхэллээ.

Өнөөдрийн /2019.06.11/ хурлаар ерөнхий шүүгч цагдан хорио сунгасан захирамжийг үндэслэлтэй гаргасан эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэрэгжих ба үндэслэлгүй гэж үзвэл О.Боргилыг гадуур шалгах нөхцөл бүрдэх юм.

Хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mip(141.0.12.27) 2019 оны 06 сарын 11

сайн байна.

0  |  0
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

1  |  2
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

боргил(64.119.18.68) 2019 оны 06 сарын 14

энэ хоригдохгүй яахын

1  |  0
Top