БАГАНУУР: Хугацаат цэргийн алба хаагчид халагдаж ирлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Багануур дүүргээс 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги салбарт алба хаасан дайчид хугацаагаа дуусган өнөөдөр халагдаж ирлээ.

Цэргийн алба хаасан байлдагчдын хүлээн авах ажлыг тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс хамтран зохион байгуулж, тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд баяр хүргэж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Мөн энэ үеэр дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 7 аж ахуйн нэгжээс ирүүлсэн ажлын байрны болон мэргэжил олгох сургалтын талаарх санал мэдээллийг танилцуулж ажиллалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top