ӨМНӨГОВЬ: Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, аймгийн Цагдаагийн газрын даргаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллага тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий худалдаа үйлчилгээний газрыг шалгаж, оршин суух иргэдийн тооллого хийх, төв гудамжийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажлыг зохион байгуулан, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top