Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Мөнхбат нарын ширээг шилдгээр шалгаруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн /2019.05.02/ хуралдаандаа идэвхтэй оролцож байгаа шилдэг ширээг шалгаруулав. Тэрбээр УИХ-ын гишүүдийг танхимд ирж, хэлэлцэж буй асуудалд идэвхтэй оролцохыг сануулаад “Өнөөдөр гарч, оролгүй ширээндээ суусан Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Мөнхбат нарын ширээг шилдгээр шалгаруулж байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар мөн УИХ-ын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг үлгэр жишээ гишүүнээр зарласан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.245.122) 2019 оны 05 сарын 02

хүүхдүүд айл гэр болж тоглож байгаа биш, хариуцлага сахилга гэж ярих дуртай дарга юм бол хэлсэн үгээ хажуунаасаа эхэлж хэрэгжүүлээчээ Занданшатараа

0  |  0
Top