ӨМНӨГОВЬ: "Хүүхэд хамгаалагч" төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд олон нийтийн оролцоотой хяналтанд авах "Хүүхэд хамгаалагч" төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ. 
Тус аймгийн "Хүүхэд хамгаалагч"-аар Боловсролын байгууллагад 38 жил ажилласан туршлагатай ахмад багш нар болох Н.Отгончимэг, С.Долгорсүрэн нар ажиллахаар болж, Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай дөрвөлсөн гэрээгээ байгууллаа.

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, асуудал хурцаар тавигдаж буй энэ үед цаг үеэ олсон төсөл хэрэгжихээр болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top