Монгол улсын засгийн газраас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласны дагуу төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр мөн төрийн албаны хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Даланзадгад сумын ЗДТГ-аас төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Т.Алтансүх нээж үг хэллээ. Уг зөвлөгөөн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ Даланзадгад сумын Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Т.Алтансүх, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх, Даланзадгад сумын засаг даргын орлогч Э.Мөнхболор, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн дэд профессор багш А.Алтанзул, Даланзадгад сумын төрийн албан хаагчид оролцож байна.
Тус зөвлөгөөнөөр иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн талаарх мэдээлэл, төрийн албаны тухай хууль дахь шинэлэг зохицуулалт, холбогдох журмыг хэрэгжүүлэх онцлог, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаан дахь хүний нөөцийн удирдлагад хамаарах зарим асуудал Боловсрол, соёл урлагийн газрын мэдээлэл, санхүү төрийн сангийн мэдээлэл, санхүүгийн программын шинэчлэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн зохицуулалт зэрэг сэдвүүдээр үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )