Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, "ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД" аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" дэвжээ тэмцээнийг 2019.05.02-ны өдөр зохион байгуулж, шилдгүүд шагналаа гардан авлаа.
Тэмцээнд Хайрхан дулаан, Сант, Тарагт, Уянга, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургууль, Арвайхээр сумын 1, 2, 4 дүгээр сургуулийн нийт 8 багийн 96 сурагч оролцож, ур чадвар, мэдлэг, чадвараа дайчлан өрсөлдөж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн "Соёмбо" баг тэргүүн байр, Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн "Хангарьд" баг дэд байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн "Тэмүүлэл" баг гутгаар эзлэв.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Соёмбо” баг улсын хэмжээний тэмцээнд аймгаа төлөөлөн оролцоно.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
Сэтгэгдэл ( 0 )