Ерөнхий сайдаар ахлуулсан яам, тамгын газрын дарга нар, Хэнтий аймгийн удирдлагууд өнөөдөр Дадал суманд ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эзэн Чингис хааны өв судлалын хүрээлэн" улсын статустай байгуулж, БОАЖЯ-нд хамааруулж буйг онцоллоо. Мөн "Чингис хот- Дадал сум"-ын чиглэлд хатуу хучилттай зам тавигдаж, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсон учраас хөгжил цэцэглэлт явагдаж, эдийн засаг нэмэгдэнэ. Гэхдээ хөгжлийг дагаж сайн сайхнаасаа гадна сөрөг зүйл ч гарна. Тиймээс Дадал сумынхан байгалиа хамгаалахад эртнээс анаарах хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн дадалчуудад сумандаа тулгамдсан инженерийн шугам сүлжээний зураг төсөл, ТЭЗҮ-г Засгийн газарт ирүүлвэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Дадал суманд Азийн хөгжлийн банkны санхүүжилтээр "Тэнгэрийн хаан" түүхэн аялал жуулчлалы цогцолбор 19 сая.ам долларын хөрөнгө оруулалтаар, сумын ЗДТГ-ын барилга нэг тэрбум төгрөгөөр, Онон голын төмөр бетонон гүүр 2.4 тэрбум төгрөгөөр, дотуур байр 1,5 тэрбум төгрөгөөр баригдах бөгөөд Норовлин-Дадал сумын 64 kм шилэн kабелийн шугам татах ажил 320 сая төгрөг улсын төсөвт суусныг дуулгаж, сумын асуудлыг цогцоор шийдвэрлэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийгдэж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чухалчлав. Tүүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын үнэлгээг Азийн хөгжлийн банk зургаан сарын хугацаанд хийх аж.
Сэтгэгдэл ( 0 )