Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5.7 хувь буюу 8917.6 мянган га талбай газар ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглагдаж байна. Нийт 3119 тусгай зөвшөөрөл байгаагийн 1674 нь ашиглалтынх, 1445 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа аж. Хамгийн олон буюу 439 тусгай зөвшөөрөл Төв аймагт байгаа бол хамгийн цөөн болох есөн тусгай зөвшөөрөл Орхон аймагт харьяалагдаж байна.
Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт тусгай зөвшөөрлийн 243 нь Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын барьцаанд байгаа юм. Эдгээр тусгай зөвшөөрөл нь нийтдээ 302,690.6 га газарт олгогджээ.
Сэтгэгдэл ( 0 )