“МАК” 34, “Гацуурт” 17 тусгай зөвшөөрөл  эзэмшдэг

2019 оны 05 сарын 09

Ашигт малтмалын салбарт 3119  хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгааг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ашигт малтмалын 10 ба түүнээс дээш ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ эзэмшигчдийг танилцуулж байна.

  • Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай  “Чингис ворлд майнинг” компани 49 тусгай зөвшөөрөл  
  • Монголросцветмет ХХК  30 тусгай зөвшөөрөл
  • “Монголын алт” компани 24 тусгай зөвшөөрөл
  • “Алтандорнод Монгол” 22 тусгай зөвшөөрөл
  • “Гацуурт” 17 тусгай зөвшөөрөл  
  • Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалттай
  •  “Цайна инвэстмент монголиа”  15 тусгай зөвшөөрөл
  •  “Олон-Овоот гоулд” 14 тусгай зөвшөөрөл
  • “Гобикоул энд энержи” 12 тусгай зөвшөөрөл
  • “Хүннү говь алтай” 12 тусгай зөвшөөрөл
  • “Эрэл” 11 тусгай зөвшөөрөл
  • Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалттай “МонЭнКО”  10 тусгай зөвшөөрөл
  • “МАК Цемент” 10 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна.

Хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй “Чингис ворлд майнинг” компанийг   Кёкүшюзан Д.Батбаяр байгуулсан гэдгээ өөрөө албан ёсоор мэдэгдсэн.  Дээрх жагсаалтаас харахад МАК компанид хамааралтай ний тусгай зөвшөөрлийн тоо 34 байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ 100'000 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ГА ТАЛБАЙ ЭЗЭМШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ.

  • Кожеговь компанийн эзэмшиж буй есөн  тусгай зөвшөөрөл  217,708 га талбайг хамарч байна.
  • “Цайна инвэстмент монголиа” компанийн 15 тусгай зөвшөөрөл  207,645 га талбайг хамарч байна.
  • “Монгол ураниум ресурс” компанийн хоёр тусгай зөвшөөрөл 191,728.6 га газар-“Чингис ворлд майнинг” компанийн 49 тусгай зөвшөөрөл 155,335.7 га газар
  • “Монлаа” компанийн дөрвөн тусгай зөвшөөрөл 108,679 га газар
  • Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эф Ви Эс Пи” компанийн дөрвөн тусгай зөвшөөрөл  104,232.4 га талбайг тус тус хамарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top