Өмнөговь аймагт өчигдрөөс /2019.05.11/ хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас дөрвөн хүн нас барсан байдалтай олдсон байна.
Аймгийн онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэнээс аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж малынхаа араас яваад төөрсөн 30 дуудлагын 27-г нь олсон бол 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг иргэн осгож нас барсан байдалтайгаар олджээ.
Өмнөговь аймагт одоогийн байдлаар цас хайлж, шар усны үер болох төлөвтэй байгаа ба баруун гурван суманд гэрэл цахилгаан тасарсан байна.
Цахилгааны гэмтлийг засварлахын тулд 2019.05.14-ний 06:00-22:00 цагийн хооронд Өмнөговь аймгийн хэмжээнд гэрэл цахилгаан тасрах болохыг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )