ЧУУЛГАН: Төрийн өндөр албан тушаалтны цалингийн асуудлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 63 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү тогтоолын төслийг эцсийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу УИХ-аас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг нь тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар боловсруулсан аж.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал:

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл;

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бадарч(182.160.32.34) 2019 оны 05 сарын 21

Хуулийнхны цалинг хасахаа больё харин нэмэхгүй байх хэрэгтэй, Аюурсайхан гэж ихл зөв хүнийг бид сонгожээ .Оюунэрдэнэ Аюур сайхан Батзандан Нямбаатар нарт захих үг бол та нарын хийх дараачийн ажил хуульчдын цалинг нэмэхгүй тэднийг нэг албан тушаалд удаан ажиллахгүй зохицуулалт хэрэгтэй хууль хэрэгтэй Монголд хуульч мэргэжилтэй гэх 20 000 хүн байна Шилж ажиллуулах хэрэгтэй

0  |  0
чимэд(182.160.32.34) 2019 оны 05 сарын 21

Төрд үнэхээр хүчин зүтгэх хүсэлтэйл бол төрийн албан хаагчдын цалин ямар ч байсан ажиллана. Бүгд л хөдөлмөрийн хуваарийн дагуу оногдсон чаддаг ажлаа хийж л байгаа шүү дээ Юуг илүү үр дүнтэй хийсэн гэж заавал өндөр өгдөг юм бэ Өндөр цалин өгөхгүй байвал жинхэнэ шудрага хүмүүс ажиллах болно Одоо төрийн албанд орох гэж үхэлдэн зүтгэдгийг болиулах хэрэгтэй Ялангуяа хүн ийг үй олноор нь хэлмэгдүүлдэг шүүгч нарын цалин эмч нарынхаас өндөр байж хэрхэвч зохихгүй

0  |  0
TTT(66.181.182.198) 2019 оны 05 сарын 17

УИХ жендерийн асуудлаа эргэж хараач ээ. Төрийн алба, яам тамгын газрын хэлтэс газрын дарга нар гэж дандаа хүүхнүүд. Чадвар муутай, ёс суртахууны ямар ч соёлгүй, хэдэн өгүүлбэр нийлүүлээд биччихэд чаддаггүй, ТВ, радиогоор цэгцтэйхэн ярьчихаж чаддаггүй, нөгөө л авилга, луйврын хармааны амьтад. Ийм байхад яаж улс орон өөдлөхөв дээ. Тэгээд төрийн албаныхан гээд өндөр цалин, тусгай хангамж, халамж яриад байдаг. Байсхийгээд л Засгийн газар нь цалин хангамжийн тухай ярина. Яана даа

0  |  0
TTT(66.181.182.198) 2019 оны 05 сарын 17

УИХ жендерийн асуудлаа эргэж хараач ээ. Төрийн алба, яам тамгын газрын хэлтэс газрын дарга нар гэж дандаа хүүхнүүд. Чадвар муутай, ёс суртахууны ямар ч соёлгүй, хэдэн өгүүлбэр нийлүүлээд биччихэд чаддаггүй, ТВ, радиогоор цэгцтэйхэн ярьчихаж чаддаггүй, нөгөө л авилга, луйврын хармааны амьтад. Ийм байхад яаж улс орон өөдлөхөв дээ. Тэгээд төрийн албаныхан гээд өндөр цалин, тусгай хангамж, халамж яриад байдаг. Байсхийгээд л Засгийн газар нь цалин хангамжийн тухай ярина. Яана даа

0  |  0
АРД(202.9.43.70) 2019 оны 05 сарын 16

ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАНЫХНЫ ЦАЛИН ХАНГАЛТЫГ ХАС ГЭЭД БАЙХАД НЭМЭЭД БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ НЭМЛЭЭ ГЭЭД НААД ДЭЭД АЛБАНЫ ХҮМҮҮС ЧИНЬ ТӨРӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛДАГ ЛУЙВАРДДАГ АСУУДЛУУДЫГ ТАСЛАН ЗОГСООХГҮЙ Ш ДЭЭ ХАРИН Ч ЛУЙВАРЧИНГУУДЫГ ХААЦАЙЛЖ ХАМГААЛЖ ТААРАХ БАЙХ ШҮҮ ТЭГХЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХАР 20-30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМСЭН БОЛЖ ХУУРЧИХААД ОДОО МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БУСАД БАРААНЫ ӨСӨЛТИЙГ ХАР ЯМАР ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙНА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ТЭР НЭМСЭН 20-30 МЯНГА ЮУ Ч БИШ БОЛСОН 2016 ОНД МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЯМАР ҮНЭТЭЙ БАЙСАН ОДОО ЯМАР ҮНЭТЭЙ БАЙНА /1КГ МАХ 6500 ААС ӨСӨӨД 13500 ХҮРЛЭЭ/ АРАЙ..

0  |  0
Зочин(43.242.243.154) 2019 оны 05 сарын 16

ЯДУУ ДОРОЙ МОНГОЛ ИРГЭДЭЭ ”ЯАХ ВЭ” ХӨСӨР ХАЯХ ЮМ УУ..

0  |  0
Top