С.Зориг агсны хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргахаар болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

С.Зориг агсны амь насыг хохирсон хэргийг шалгах Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.05.16/ мэдээлэл хийж, хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах болсныг зарлалаа.

Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын парламентын холбооноос хоёр үндсэн хүсэлт тавьж байсан. Нэгд, Олон улсын парламентын холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөх. Монгол Улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатартай холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорын байгууллагатай ярьсны үр дүнд Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүдэд өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу Ерөнхий прокурорын орлогч гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх Монголоос өөр хаана ч байхгүй.

Хоёрт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аваад байгаа гурван иргэнтэй Олон улсын парламентын холбооны шинжээчид уулзах хүсэлт тавьсан. Хүний эрхийн байгууллагаас мөн уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байсан. Түр хорооны хүсэлтийн дагуу уулзуулах болсон. Олон улсын парламентын холбооноос тавьж байсан хоёр хүсэлтийг биелүүлэх нөхцөл хангагдсан учраас Монгол Улсад ирж болно гэсэн албан бичгийг УИХ-ын даргаар дамжуулан явуулж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавгай(202.9.42.20) 2019 оны 05 сарын 25

Нотолчихоод байгаа хэргийг улс төр хийж дахин задлавал ирэх сонгуулиар их л хатуу ойчино доо!!! Нямдоржийн жүжгийн дүрд тоглосон хүн бүрийг ийм хувь заяа хүлээж байгаа!!!

0  |  0
БАТТӨМӨР(203.91.115.42) 2019 оны 05 сарын 19

ЭРҮҮДЭН ХҮЛЭЭЛГЭСЭН ЗОХИОМОЛ ХЭРЭГ УЧИРААС Л НУУЦАЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ !

0  |  0
зочин(64.119.26.136) 2019 оны 05 сарын 18

Шүүхийн шийдвэрийг нууцлах гэдэг чинь юу гэсэн үг юм бн.бүгд 25 жил хоригдох ял авсан энэ чинь нууц юмуу

1  |  0
ЗОЧИН(103.229.120.200) 2019 оны 05 сарын 16

Талийгаачийн үхлээр улс төр хийж овоо оноо өөрсөддөө цуглуулж байна даа хөгийн юмнууд.Хэрэгтэнүүд нотлогдсон нь туйлын үнэн.

0  |  0
Top