Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилт, MERIT төслөөс төрийн албан хаагчдыг мэрэгшүүлэх ажлын хүрээнд MERIT төслийн зөвлөх, Канад Улсын мэргэжилтэн Вилл Гау, MERIT төслийн орон нутаг хариуцсан менежер Ч.Сэлэнгэ нар “Ажлын байрны шинжилгээ хийх, албан тушаалын тодорхойлолт боловсруулах нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх хүрээний 22 агентлагийн хүний нөөц, албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийн ахлагч нар, 15 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.
Сэтгэгдэл ( 0 )