Италийн “Дамиани” үнэт эдлэлийн брэндийн Монгол дахь салбараас “Humanitarian woman award” буюу “Хүмүүнлэг хатагтай” шалгаруулах ёслолыг амралтын өдөр зохион байгуулав. Гоо зүй, бизнес, урлагийн салбарт амжилттай яваа манлайлагч, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглуулсан үдэшлэгт тэр бүр олон нийтийн арга хэмжээнд харагдахаа больсон үе үеийн миссүүд зочилжээ.
Нэгэн цагт “Монголын сайхан бүсгүй” уралдааны тайзыг чимж, есөн эрдэнийн титмийн эздээр шалгарч явсан Д.Бямбасүрэн, Б.Шүрэнчимэг, Д.Ариунцэцэг, Г.Гантуяа, М.Сэлэнгэ, Г.Хонгорзул, отгон мисс Э.Энхриймаа, "Mrs Mongolia world"-ын тэргүүн мисс А.Дэлгэрцэцэг нарыг “Damiani Mongolia” хүмүүнлэг үйлст сайхан бүсгүйчүүдийн үдэшлэгт онцлон урьсан байв.
Сэтгэгдэл ( 0 )