Жендэрийн статистикийн мэдээлэл гаргагчдад сургалт явуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилтын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж байна.

Тодруулбал, мэдээлэл гаргагч, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн салбарынханд хэсэгчлэн явуулах бөгөөд статистикийн мэдээлэл гаргагчдад зориулсан сургалт өнөөдөр /2019.05.20/ эхэллээ. Ингэснээр ТХЗ-ын зарим түлхүүр үзүүлэлтүүдээс Монгол Улсад жендэрийн нэн тэргүүний гэж тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийг гаргах мэдээлэл гаргагчдын чадавхыг бэхжүүлэх юм.

Сургалтыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын статистикийн мэргэжилтэн Сара Дуэрто Валеро удирдан явуулж байна.

Тус сургалтыг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын “Эмэгтэйчүүд, охид бүрийг хамруулах нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд чанартай жендэрийн мэдээллийн бий болголт, хэрэглээг дэмждэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top