Дэлхийн хамгийн ууртай муур насан эцэс болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Дэлхийн хамгийн ууртай, хамгийн алдартай муур Grumpy Cat “таалал төгслөө”. Түүний албан ёсны инстаграм хуудас “Grumpy Cat бол манай хүүхэд төдийгүй гэрбүлийн хайртай гишүүн минь байсан. Тэр сая сая хүнд аз жаргал бэлэглэсэн. Харамсалтай нь Grumpy Cat энэ сарын 15-нд биднийг орхин одлоо” гэж мэдээлсэн байна.

Ууртай муур долоон настай байлаа.

Grumpy Cat ууртай царайгаараа цахим ертөнцөд алдаршиж, эзэндээ 100 сая доллар оруулсан буянтай муур билээ.

Түүнд ямар ч амттай хоол өгсөн ууртай хэвээр л байдаг байсан. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top