Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдсан "Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарын онцлох оролцогчдын нэг бол яах аргагүй Томи, Жерри нар. Этгээд төрх, өөрсдийн гэсэн ертөнц, дайчин шинж чанараараа бусад охидоос эрхгүй ялгарч байсан тэднийг хувцас загваргүйгээр төсөөлөхийн аргагүй.
Шоунаас хойш охид өөрсдийн "HYB" дэлгүүрээ ажиллуулахын сацуу влог хөтөлж, өөрсдийн "Quiche" хэмээх гоёл чимэглэлийн брэндээ гаргаад байгаа ажээ. Мөн үүний хажуугаар сурталчилгааны зураг авалтад оролцоод тун ч завгүй яваа охидын сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )