“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд хэд хэдэн газар ногоон төгөл бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өрнөж байна. Үүний нэг нь аймгийн төвд Дэлгэрэх голын баруун талд байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэнд төрийн албан хаагчдын хүчээр нарс, улиас, монос зэрэг 3000 гаруй мод суулгаж, хамгаалах хайс барьж, услалтын асуудлыг шийдвэрлэж, арчилгаа усалгааг тогтмол хийх гурван хүний орон тоог бий болгоод байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Өвөрхангай аймагтай 2010 оноос хойш боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа Солонгос улсын Ханнара Төрийн бус байгууллагын нэрэмжит болгож "Хунбобса" хэмээн нэрлэсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Ханнара төрийн бус байгууллагын тэргүүн Шим санаар ахлуулсан 20 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд Өвөрхангай аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж хамтран ажиллана гэж амлалаа.
Сэтгэгдэл ( 0 )