Өмнөговь аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын өчигдрийн /2019.05.22/ хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодрууллаа. Өмнөговь аймаг 2018 оны ажлаараа 21 аймгаас улсдаа тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймаг боллоо.

Өмнөговь аймаг өнгөрсөн жил 2017 оны ажлаараа улсдаа тэргүүлж байсан бөгөөд ийнхүү хошой тэргүүний аймаг болсон байна. Мөн удаах байруудад Дархан-Уул, Дорноговь, Орхон, Увс аймгууд оржээ. Ерөнхий сайд өнөөдөр шилдэг аймгуудыг албан ёсоор зарлаж, аймгийн удирдлагуудад батламж гардуулах юм. 

Өмнөговь аймгийн хувьд 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж тодорхой үр дүнд хүрсэн байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн эрхийн хугацаанд нийт 5000-аас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж, 2018 онд 1406 шинэ ажлын байр бий болгон, 1333 иргэнийг байнгын  болон түр ажлын байранд зуучилжээ.  Ингэснээр Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн 2018 онд Өмнөговь аймаг ажилгүйдлийн түвшинг 9,1 хувиар буюу хамгийн өндөр хувиар бууруулсан аймгийн нэг болсон байна. Айл өрхүүдийг ядуурлаас гаргах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого зорилтын хүрээнд “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд орон байрны хүндрэлтэй нөхцөлд амьдардаг 75 өрхөд гэр олгосны зэрэгцээ, 522 өрхийн 530 иргэнийг төсөл хөтөлбөр, нийтийг хамарсан ажилд хамруулах замаар ажлын байраар хангаж, орлогын эх үүсвэртэй болгожээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхөөс энэ талаар тодруулахад “Өмнөговь аймаг 2018 оныг салбарын хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эрүүл шүд” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь улсын хэмжээнд туршлага болон хэрэгжиж байна. Эрүүл мэндийн салбарт 2018 онд 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, Бүсийн оношлогооны эмчилгээний төв /БОЭТ/-ийн шинэ барилга, сум, өрхийн эрүүл мэндийн зургаан төвийг шинээр барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ 1,8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. БОЭТ-ийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар, гурван сумын эрүүл мэндийн төвийг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй телемедициний тоног төхөөрөмжөөр холбож, үзлэг дугаарлалтыг өрхийн эмнэлгээсээ авах, эмч мэргэжилтнүүд 24 цагийн турш зөвлөгөө авч ажиллах боломжтой болсноор төрөхийн хүндрэл, бага насны хүүхдийн эндэгдэл 0,2-6-аар буурч, 2018 онд эхийн эндэгдэлгүй аймаг боллоо.

Мөн 2018 оныг “Бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарлаж 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Нийт 70,3 километр авто зам, 6,9 км дугуйн замыг шинээр тавьж,  иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууц үндэсний хөтөлбөрийн хүрээнд 156 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан төдийгүй хуучирч ашиглалтын хугацаа дууссан гурван орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулаад байна. Өмнөговь аймаг ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилгүйдлийн түвшинг 9,1 хувиар бууруулсан” гэлээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Өмнөговь аймаг 2018 онд 94,8 оноо авчээ.

Харин энэ 2019 онд аймгийн хэмжээнд эдийн засгийн гол салбарынхаа хөгжлийг дэмжихэд анхаарч “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих жил”, салбарын хэмжээнд хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн соёлын салбарын хөгжлийг дэмжиж “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж, нийтдээ 159,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг  хийхээр төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tunguu(66.181.190.243) 2019 оны 05 сарын 23

saihan medee bainaa

0  |  0
SuhOchir(203.91.115.45) 2019 оны 05 сарын 23

Энэ засаг дарга их ажил хийдэг мундаг хүн шүү!!! Өмнөговь аймагт би нилээн хэдэн жилийн өмнө очиход хот тохижуулалт маш муу ноорхой байшингуудтай шөнө нь гэрэлгүй тийм байсан. Одоо бол 100% өөрчлөгдсөн байналээ .

0  |  1
ЗОЧИН(202.179.25.185) 2019 оны 05 сарын 23

АЛЬ Ч АЙМАГТ МУУ МУУХАЙ ЗҮЙЛ БИЙ Л БАЙХ ТЭГВЭЛ МУУ МУУХАЙ НЬ БУСДААСАА.БАГА БАЙЖ ДЭЭ ГЭЖ БОД Л ДОО САЙН САЙХАН АМЖИЛТ БҮТЭЭЛ НЬ САНААНД ЧИНЬ БУУХГҮЙ БАЙВАЛ

0  |  0
Asuult baina?(124.126.2.1) 2019 оны 05 сарын 23

Bi omnogovi aimgiinhniig buruusgeh gesehgui,niigemd tsatsagdaj baigaa medeend undesleed asuuj baina? Ene aimgiig chuham yamar uzuulelt shalguuraare moingoliin terguunii aimag bolgoj niited zaralsan ve?! Hevlel medeeleer tsatsaad baigaa shig bol baigal eklogiig suitgej baigaa bulag shand shirgej,tom ovoriin mashiin haa saigui suljildej hors shoroog urd omno uzegdeeguigeer evdelj tsoljiltiig turgetgej. malchid ni hyatad malchnaar soligdood bur myangat malchin ni hyatas hun , uul uurhain ogooj oron nutagt hurj ard irgediin amidrald sainaar noloolohgui baigaa gedeg sh dee

1  |  3
Top