“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт бага хурлын нээлт болов

2019 оны 05 сарын 24

“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Österreich/ бага хурал 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд нээлтээ хийв.

Тус бага хурлыг “Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Бага хурлын эхний өдөр буюу 5 дугаар сарын 22-ны өдөр Австрийн Шинжлэх Ухааны Академи болон Грацын Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, түүх судлал, хөдөө аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд зэрэг нийт 10 илтгэгч Монгол Улсын түүх, соёл, урлаг, улс төр, нийгмийн асуудлаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын талаар мэдээлэл, мэдлэгээ баяжуулах сонирхолтой австри иргэд бага хуралд өргөнөөр оролцов.

Хурлын үеэр Австри улсад оршин суугаа бизнес эрхлэгч, зураач, барималч монгол залуучууд өөрсдийн уран бүтээл, монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулав.

Тус бага хурлын үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top