ХӨВСГӨЛ: "Healing Art" урлагийн наадамд оролцож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Хөвсгөл аймаг нь БНСУ-ын Тэжон хотын Со гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна. 2016 онд Хөвсгөл аймгийн 14 эмч БНСУ-ын Тэжон хотын Конян их сургуулийн эмнэлэгт дадлага хийж мэргэжил дээшлүүлж, 2017 онд Согу дүүргийн эмч нар манай аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж, 80 гаруй сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг олгосон байна. Со-гу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн Засаг дарга Жан Жун Тэ-гийн урилгаар аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сард албан ёсны айлчлал хийсэн ба 2019 онд хоёр талын хамтарсан гурван томоохон ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүний нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын урлагийн Healing Art Festival наадамд Хөвсгөл аймаг гурав дахь жилдээ оролцож байна. Тус наадам энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус наадамд Хөвсгөл аймгаас 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож улс, аймаг, орон нутгаа сурталчилна. Со-гу дүүргийн уран сайханчид энэ оны долдугаар сард Хөвсгөл аймагт дөрвөн удаагийн тоглолт хийнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top