Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон болно.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 2 )
Зурагтаар хэрүүл хийж бснаа бодвол өргөмжит болоод гараад өгчээ.
Zov demjij bna.