Азийн баян бүсгүйчүүд яаж хувцасладаг вэ?

2019 оны 05 сарын 25

Ази эмэгтэйчүүд үзэсгэлэн төгөлдөр. Тэдний мөнхийн залуу байдаг нууцаас бусад тивийн эмэгтэйчүүд үргэлж судлаж, суралцаж байдаг билээ. Ингээд Ази тивийн хамгийн баян эмэгтэйчүүдийн хувцасны стильтэй танилцацгаая.

Стефиана де ла Крус

Кевин Жеймсийн жүжигчин гэргий Стефиана АНУ-д төрж өссөн хүн. Гэхдээ тэр ази гаралтай гэдгээ мартдаггүй, боломж гарвал байнга тодотгож байдаг. Стефиана хурц өнгийн хувцас өмсөх дуртай. Хятад маягийн даашинз сонгодог.

Лю Вэнь

Лю бол “Victoria’s Secrets”-ийн сахиусан тэнгэр болсон анхны хятад модель. Одоо тэр  H&M, Hugo Boss, Calvin Klein, Estee Lauder брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Хүлээн авалт, ёслол дээр Chanel, Dolce & Gabbana өмсөх дуртай.

Масако Мизүтани

Мөнхийн залуу тодотголтой энэ япон эмэгтэй гоо сайхны блог хөтөлдөг. Өдар тутмын хувцас нь хөнгөн банзал, даашинз. Харин тэр нүүрэндээ маш их анхаарал тавьдаг. Масако өдөр бүр орчин үеийн төхөөрөмжтэй, мэргэжлийн салонд үйлчлүүлдэг.

Ву Яцзюнь

Хятадын хамгийн баян эмэгтэй. Хэрэв та түүнийг Chanel өмсөөд олон саяын үнэтэй ээмэг, бөгж авдаг гэж бодож байвал эндүүрэл. Өнгөрсөн жил гэхэд 18,68 тэрбум ам.долларын орлоготой ажилласан энэ эмэгтэй тун даруухан. Ву телевизээр гараад байдаггүй, ярилцлага өгдөггүй, элдэв ёслолд оролцдоггүй. Жинхэнэ бизнес эмэгтэйн хувиар тэр сонгодог стилийн хувцсанд дуртай.

Мин Си

Мин Си Givenchy, Christian Dior, Alexander Wang, Max Mara, H&M, Tommy Hilfiger, Kenzo брэндүүдтэй хамтран ажиллаж байсан. Хувцсаа тун чадмаг сонгодог гэж магтагддаг.

Фань Бинбин

Хятадын хамгийн үнэтэй жүжигчин Бинбинийг нутагт нь загварын хатан хаан гэж нэрлэдэг. Үнэхээр тэр хятад ардын хэв маягийг орчин үеийн загвартай маш сайхан хослуулж чаддаг. Улаан хивсний ёслолд оролцохдоо Versace, Elie Saab, Armani Prive, Valentino, Alexander McQueen, Dolce & Gabbana брэндийг сонгодог. Саяхан Фань Бинбин “Louis Vuitton”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top