Хэнтийд хулгана устгах буудай цацаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Тал хээрийн бүс, эсвэл өвс тэжээл багатай талхлагдсан бүс нутагт үлийн цагаан оготны нүүдэл орж ирдэг байна. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн зарим сумдаар үлийн цагаан оготны нүүдэл ихсэж, малын бэлчээрт сөргөөр нөлөөлж буйг малчид онцолж байгаа.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үлийн цагаан оготныг устгах, микро биологийн аргаар ургуулсан өвчин үүсгэгч бактеритай буудайг цацах ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хэнтий аймгийн зарим сумдад хортой буудай цацаж эхэлжээ. Албан бус мэдээллээр нэг суманд 5 тонн хортой буудай цацаж байгаа аж. ХХААХҮ-ийн яамны холбогдох мэргэжилтний тайлбараар микро биологийн аргаар ургуулсан өвчин үүсгэгч бактеритай буудай нь 80-85 хувийн үр дүн үзүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top