МАН-ын Бага хурал хойшилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.05.28/ хуралдаж, Хэнтий аймагт болох 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах товтой байсан. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбогдуулан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэх мэдээлэл байна.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй боловч УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top