ӨВӨРХАНГАЙ: Тарагт сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Тарагт суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын барилга шинээр баригдана. Барилгын шав тавих арга хэмжээ /2019.05.27/ боллоо. Тендер шалгаруулалтад Хангамж-Өргөө ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдэж байна.

Шинэ байртай болсноор иргэд тав тухтай орчинд төрийн үйлчилгээг ава нөхцөл бүрдэх юм. Одоогийн байгаа ЗДТГ-ын барилга нь анх 1986 онд халуун ус буюу үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан. Түүнээс хойш бяслагны үйлдвэрийн байраар ашиглаж байгаад 2005 оноос сумын ЗДТГ-ын байр болгон ашиглажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top