АНУ-ын Охайо, Индиана мужид хар салхины улмаас хамгийн багадаа 130 хүн гэмтэж бэртжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хар салхины улмаас нэг хүний амь үрэгдсэн байна. Байгалийн гамшиг хоёр мужид их хэмжээний хохирол учруулжээ. Байшин барилгын цонх, дээвэр хагарч, хууларсан байна.
Өмнө нь Оклахома мужид хар салхины улмаас 30 орчим хүн гэмтэж бэртэж байсан билээ. Мөн Эль-Рено хотод хоёр хүн амиа алджээ.





Сэтгэгдэл ( 0 )