Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмыг амжилттай зохион байгуулан бүсийн шилдгүүдээ тодруулав.
Урлагийн наадмын шалгаруулалтыг дөрвөн бүсэд хуваарилан Арвайхээр, Хархорин, Сант, Хайрхандулаан сумдад нийт 12 сумын 150 гаруй ахмадууд авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан найман төрлөөр өрсөлдсөнөөс Уянга, Бат-Өлзий, Сант, Нарийнтээл сумдын ахмадууд 2019 оны зургаадугаар сард зохион байгуулагдах "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмын шилдгийн төлөө өрсөлдөх “Эрхийн бичиг”-ийн эзэн боллоо.
Арга хэмжээнд идэвх санаачлага гарган оролцсон найман сумын ахмадуудад "Талархал", дурсгалын зураг хадгалуулж, хамтран ажиллаж буй "Жана наран" ХХК-ны амралт сувиллын газраас номинац бүр дээр шилдгийг тодруулан сувилалд гурав хоногийн үнэ төлбөргүй амрах “Эрхийн бичиг"-ээр 40 гаруй ахмадыг урамшуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )